Монгол Улсын Далайн захиргаанаас “Олон улсын далайн байгууллага”-тай (IMO) хамтран, сургалт, семинар зохион байгуулав

    Монгол Улс нь 1996 онд ОУДБ (Олон улсын Далайн байгууллага)-д гишүүнээр нэгдэн орж тус байгууллагаас батлан гаргасан 20 гаруй Олон улсын гэрээ, конвенцийг хүлээн зөвшөөрөн нэгдэж ороод байна.

ОУДБ-аас Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү Үндэсний семинар нь 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 19-ний өдрийг дуустал 5 хоногийн турш амжилттай болж өнгөрсөн ба Монгол Улсын Засгийн газар Олон улсын нийгэмлэгийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг шалгах зорилго бүхий Олон улсын аудитын үйл ажиллагаанд бэлтгэн, заавар зөвлөмжөөр хангахад чиглэгдсэн юм.
Монгол Улс Олон Улсын Далайн байгууллагын аудитаар 2016 оны 11 дүгээр сард шалгуулах ба энэ нь зөвхөн Зам тээврийн яам, Далайн захиргааны үйл ажиллагааг шалгах бус Монгол Улсыг гишүүн орон болохын хувьд холбогдох бүх яамд салбар нэгжийг хамруулах тул Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Далайд гарцгүй орнуудын Олон улсын Судалгааны төв, Зам тээврийн яам болон Далайн захиргаа, Монголын Хөлөг онгоцны бүртгэл Хамтарсан компани зэрэг байгууллагаас нийт 28 хүн оролцож амжилттай төгсөж Гэрчилгээ гардаж авлаа.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ