Далайн захиргааны 2022 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу Архангай аймгийн Өгий нуурт эргүүл хяналтыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зориулалтын завь нийлүүлэгчээс хүлээн авах, туршилт тохируулгын ажлыг байгууллагын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулсан. Энэ үер уг завийг тендерийн техникийн тодорхойлолтод нийцэж буй эсэхийг шалгаж, дагалдах хэрэгслийн хамт бүртгэж, туршилтын жолоодлого, тохируулгын ажлыг гүйцэтгэж, завины өвлийн битүү зогсоолд байрлууллаа.