Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, бүртгэл, тооллого хийлээ

Далайн захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу холбогдох мэргэжилтэн, улсын байцаагч нар нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 05-ны  хооронд усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэл, тооллогыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Архангай аймгийн Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Увс аймгийн Хяргас нуур, Дорнод аймгийн Буйр нуур, Булган аймгийн Тэшиг, Хөвсгөл аймгийн Олон голын бэлчир зэрэг газарт зохион байгуулан ажиллав. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн үеэр усан замын тээврийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч нарт танилцуулж, шаардлагатай мэдээлэл хангах ажлыг мөн гүйцэтгэв.  

Усан замын тээврийн хэрэгсэл /УЗТХ/-ийн 2022 оны техникийн хяналтын үзлэгт нийт 104 усан замын тээврийн хэрэгслийг хамруулахад 77 тээврийн хэрэгсэл тэнцэж, 7 тээврийн хэрэгсэл тэнцээгүй, 20 тээврийн хэрэгсэл засвартай дүнтэй байна.   

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ