Далайн захиргаанаас жил бүр зохион байгуулдаг “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт, семинарыг 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хатгал тосгонд, 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Архангай аймгийн Өгий нуур суманд тус тус зохион байгуулж, нийт 73 иргэнийг хамруулав. Тус сургалт, семинарт МХЕГ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, “Монголын завьчдын нэгдсэн холбоо” НҮТББ, даатгалын компанийн төлөөлөл, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчид оролцсон. МХЕГ-ын тээвэр /авто, усан зам/-ийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Саранцэцэг “Усан зам дахь төрийн хяналт, шалгалт, салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр, ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын усан замын тээврийн асуудал хариуцсан шинжээч, улсын байцаагч Д.Ганбаатар “Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах” сэдвээр, Далайн захиргааны Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Нэргүй “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдвээр, Далайн захиргааны Усан замын бүртгэл хариуцсан мэргэжилтэн У.Нарантуяа “Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан, бүртгүүлэхэд анхаарах зүйл, бүрдүүлэх баримт бичгүүд” сэдвээр тус тус илтгэл тавьсан.