Эрдэм шинжилгээний хуралд оролцов

            Монгол Улсын Далайн захиргаа нь 2018 онд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Механик, тээврийн сургууль (МТС)-тай Хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл амжилттай хамтран ажиллаж байна.

            Энэ өдрүүдэд тус сургууль үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа ба ойг тэмдэглэх хөтөлбөрийн хүрээнд урлаг, спортын төрөл бүрийн тэмцээн, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг арга хэмжээнүүд үе шаттай зохион байгуулагдаж байна.

            ШУТИС-ийн хичээлийн 8 дугаар байрны хурлын танхимд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрдэм шинжилгээний Олон улсын бага хурал зохион байгуулагдаж, Япон, ОХУ, БНХАУ-аас ирсэн эрдэмтэд, МТС-ийн эрдэмтэн судлаачид оролцсон ба өөрийн биеэр ирж амжаагүй гадны доктор, профессорууд цахимаар илтгэл тавьж сонирхсон асуултын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

            Тус арга хэмжээнд Далайн захиргааны мэргэжилтнүүд оролцож “Хуурай боомтыг Монгол Улсад байгуулах боломж” илтгэлийг англи хэл дээр тавьж хэлэлцүүлсэн ба эрдэм шинжилгээний ажлын хураангуй нь ШУТИС-ийн судалгааны ажлын эмхэтгэл сэтгүүлийн No22(13) 301 дугаарт хэвлэгдсэн болно.

 

2022.10.28

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ