Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Ажлын байр: Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн

Тавигдах шаардлага:

  • Дээд, Бакалавр болон түүнээс дээш
  • Далайн тээвэр, хөлөг онгоцны удирдлага, хөлөг онгоцны инженер, далайн эрх зүйч, хуульч, санхүү-эдийн засагч
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх эсхүл далайн тээвэр, хөлөг онгоцны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, эрх зүйн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх
  • Эрхэлсэн ажлын хүрээнд албан болон эрх зүйн баримт бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, хүнтэй харилцах, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх.  

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн шийдвэр
  • Ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын харьяалах хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан байгууллагын болон хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  • 4 хувь фото зураг /4х3/

Бүртгэл:

Баримт бичгийг 2022 оны 10 дугаар сарын 28ий өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхрын 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар.

Сонгон шалгаруулалтыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагт Далайн захиргааны байранд зохион байгуулна. 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ