Ажлын байранд аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөх зорилгоор байгууллагын нийт нийт ажилтнууд болон ажил олгогчдод ХАБЭА-н талаар мэдлэг олгох сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчинд ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ХАБЭА-н талаар суурь мэдлэг олгох, хууль эрх зүйн ойлголтыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, анхаарах асуудал, ажлын байрны эргономик, онцгой байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн бэлэн байдал, осолд өртсөн хүнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж зэрэг сэдвүүдээр сургалт явагдсан.
Тус сургалтаар нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд мөрдөх хууль, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, ажлын байрны эрсдэлийг үнэлэх, илрүүлэх, бууруулах, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг олгосон.
Мөн ажил олгогчийн манлайлал сэдвээр байгууллагын удирдах ажилтнуудад зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлэх, сөрөг хүчин зүйлсийг бууруулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгсөн чухал ач холбогдолтой сургалт боллоо.