Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг газар дээр нь туршин нэвтрүүлэх хүрээнд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төслийг Зам, тээврийн хөгжлийн яаманд хэрэгжүүлэх замаар төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Уг төслийн хүрээнд Далайн захиргааны нийт албан хаагчдын дунд “Жендэрийн ойлголт ба хэрэглээ” сэдэвт сургалтыг Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх төслийн нэгжтэй хамтран 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Мөн сургалтаар төрийн албан хаагчдын зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг таниулсан ач холбогдолтой байв.