Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр арга хэмжээг зохион байгуулав

​Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигын дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг Далайн захиргаанаас 2 дахь жилдээ зохион байгууллаа.
​Далайн захиргаа нь Монгол Улсын Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элссэн оныг билэгдэн 2030 он хүртэл 1996 ширхэг модыг тарьж, ургуулахаар зорилт тавин холбогдох төлөвлөгөөг баталсан.
​Төлөвлөгөөний дагуу 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буюу “Мод тарих үндэсний өдөр”-өөр Далайн захиргааны албан хаагчид Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны Зүүн салааны эцэст байрлах “Энх мөнхийн байгаль” ТББ-ын ойжуулалтын талбайд нэмж 110 ширхэг Шинэс хар мод тарьж, 2021 онд тарьсан 65 модыг услаж, арчлах ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр буюу намрын “Мод тарих үндэсний өдөр”-өөр Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хорооллын арын зам дагуу 110 ширхэг Гүйлс мод тарилаа.
Далайн захиргааны албан хаагчид жил бүрийн хавар, намрын улиралд “Мод тарих үндэсний өдөр” 110 ширхэг мод тарьж байхаар төлөвлөөд байна. Модны суулгацыг бэлтгэн, тарихад шаардлагатай зардлын тооцоог гаргаж, байгууллагын тухайн оны үйл ажиллагааны орлого, зардлагын төлөвлөгөөнд тусган батлуулж байхаар төлөвлөгөөнд тусгасан.
​Далайн захиргааны удирдлагын зүгээс тарьсан модыг арчлах, усалгааг тогтмол хийхийг албан хаагчдад тодорхой чиглэл болгоод байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ