Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Ажлын байр: Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн

Тавигдах шаардлага:

  • Хууль, эрх зүй, тээврийн инженерийн бакалаврын эсхүл магистрын зэрэгтэй;
  • Орос, Англи хэл дээр бичгийн орчуулга хийх, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай;
  • Хөдөө, орон нутагт (зуны хөвөлтийн улиралд) томилолтоор ажиллах боломжтой;
  • Мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан байх;
  • Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Эрхэлсэн ажлын хүрээнд албан бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, багаар ажиллах, харилцааны соёл, ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх. 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн шийдвэр
  • Ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын харьяалах хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан байгууллагын болон хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  • 4 хувь фото зураг /4х3/

Бүртгэл:

Баримт бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 21ий өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхарт 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар

Сонгон шалгаруулалтыг Далайн захиргааны байранд 2022 оны 09 дүгээр сарын 23ы өдөр зохион байгуулна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ