Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Ажлын байр: Нярав

Тавигдах шаардлага:

  • Дээд, Бакалавр
  • Нягтлан бодогч мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
  • Ажилдаа үнэнч шударга, тууштай, чин сэтгэлээсээ ханддаг
  • Санхүүгийн тооцоо судалгааг нэгтгэн боловсруулж дүгнэх чадвартай  
  • Компьютерийн хэрэглээний программууд болон санхүүгийн программууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Эрхэлсэн ажлын хүрээнд албан бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, багаар ажиллах, харилцааны соёл, ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, аж ахуйч сэтгэлгээтэй, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх. 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн шийдвэр
  • Ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын харьяалах хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан байгууллагын болон хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  • 4 хувь фото зураг /4х3/

Бүртгэл:

Баримт бичгийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхрын 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалтыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт Далайн захиргааны байранд зохион байгуулна. 

 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ