Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан улс орондоо олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнаж байгаа энэ мөчид Далайн захиргааны Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан мэргэжилтэн Дамбын Байгалмаа төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Д.Байгалмаа нь тус байгууллагыг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын далайн, усан замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.
Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар Далайн захиргааны Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа, Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Нэргүй, Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Э.Мягмардорж нарыг тус тус шагналаа.
Байгууллагын хамт олны өмнөөс та бүхэндээ баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!