Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Далайн Их Сургуулийн харьяа Боловсролын Олон Улсын Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Далайн Их Сургуулийн харьяа Боловсролын Олон Улсын Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр

Хөтөлбөрийн товч танилцуулга: 
    Вьетнамын Далайн Их Сургуулийн харьяа Боловсролын Олон Улсын Сургууль (Vietnam Maritime University International School of Education)-аас 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын түвшний тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлагыг хангасан суралцагчдад дараах мэргэжлийн чиглэлээр сонгон шалгаруулалт зарлаж байна.Үүнд:
Глобал судлал болон далайн асуудал (Global Studies and Maritime Affairs-GMA), 
Олон улсын бизнес ба ложистик (International Business and Logistics-IBL), 
Маркетинг менежмент (Marketing Management-BMM) 
Уг тэтгэлэгт АНУ, Мозамбик, Дани, БНАСАУ, Өмнөд Африкийн орнуудаас гадаад оюутныг жил бүр хүлээн авч суралцуулдаг бөгөөд хичээл англи хэл дээр явагдах юм. 
Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг дараах байдлаар үзүүлнэ.

Үүнд:
100% тэтгэлэг- 1 суралцагч;
70% тэтгэлэг- 2 суралцагч;
50% тэтгэлэг 2 суралцагч; 
30%-ийн тэтгэлгийг тодорхой тооны суралцагч нарт тус тус олгоно. 
100%-ийн тэтгэлэгт байрны зардал, замын зардал багтсан бол бусад тэтгэлэгт хоёр талын замын зардал болон байрны төлбөр ороогүй зөвхөн сургалтын төлбөрөөс хөнгөлөгдөх бөгөөд суралцагч бусад зардлыг өөрөө хариуцна.
Шалгуур үзүүлэлт:
Англи хэлний IELTS шалгалтын 4-өөс дээш оноотой байх (хэрэв англи хэлний түвшин хүрэхгүй тохиолдолд тус сургуулийн 10 долоо хоног үргэлжлэх 700 ам.долларын төлбөртэй бэлтгэл хөтөлбөрт хамрагдах боломжтой);
Тухайн суралцагчийн 4 жилийн хугацаан дахь сурлагын дундаж оноо нь 2,5-аас дээш байх тохиолдолд дээрх тэтгэлэгт хамрагдах боломжтой. 
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт: 
Анкет бөглөсөн байх (Хавсралтад тусгасан маягтын дагуу);
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (эсвэл түүнтэй адилтгах) болон их дээд сургуулийн гэрчилгээ, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг орчуулгын хамт ирүүлэх; 
Элсэлт явагдаж эхлэхээс өмнө 6 сарын дотор Монгол эсвэл Вьетнам улсын эрүүл мэндийн байгууллагын үзлэгт хамрагдаж, өргөдөл гаргагчийг эрүүл бөгөөд гадаадад суралцах боломжтой гэдгийг баталсан эрүүл мэндийн үзлэгийн гэрчилгээний эх хувь;
Англи хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хэрэв байгаа тохиолдолд); 
Мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээний ажлын ололт амжилтыг баталсан баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хэрэв байгаа тохиолдолд);
Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Шүүхийн тодорхойлолтын хуулбар;
6 хувь цээж зураг /4х6/ (6 сарын дотор авсан байх).
Өргөдөл гаргагч нь материалаа ise@vimaru.edu.vn И-мэйлд ирүүлнэ үү.
Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр.
 

 

 



Хавсралт файл
Application form Vietam Scholarship.pdf119.77KB

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ