Онцгой байдлын ерөнхий газраас “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг 2022 оны 7 дугаар сарын 02-ны 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохой гэх газарт зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, холбогдох мэргэжлийн байгууллагууд усанд осолдсон хүнд үзүүлэх анхны тусламжийн сургалт болон усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэх тул иргэд, олон нийт та бүхэн хүрэлцэн ирж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод хайртай үр хүүхдүүдээ хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл авахыг урьж байна.