Дэлхийн худалдааны эргэлтийн 90 гаруй хувь нь Далайн тээврээр явагддаг билээ. Далайн тээвэр гүйцэтгэгч хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчдын дэлхийн эдийн засагт оруулсан хувь нэмэр, нөлөө асар их билээ. Иймд Олон Улсын Далайн Байгууллагаас 2011 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдрийг Дэлхийн далайчдын өдөр хэмээн зарлан тунхаглаж, тэмдэглэж ирсэн уламжлалтай байдаг. Монгол Улсын Далайн салбарын хувьд эл баярын өдрийг Далай ашиглах тухай хуулиа Олон Улсын заавал мөрдөх гэрээ, конвенцод нийцүүлэн, шинэчлэн батлуулсан баярт үйл явдалтайгаар угтан, тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Монгол Улсын Далайн захиргааны зүгээс үе үеийн далайчид болон нийт Далайн салбарт хувь нэмрээ оруулсан бүх зүтгэлтнүүд, хамт олондоо Дэлхийн далайчдын өдрийн баярын мэндийг хүргэж байна.
Эх далай энх амгалан байж
Эрэлхэг далайчид нь эсэн мэнд байх болтугай!
Монгол Улсын Далайн захиргаа
2022.06.25