Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай бороо орж, хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, зорьчих орон нутгийнхаа цаг агаарын урьдчилсан мэдээллийг зайлшгүй авч байх, баталгаат зам, гүүрээр зорчих;
- Усархаг ширүүн борооны улмаас гол, мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж, үерлэх аюултай байгаа тул бага оврын завь, хийлдэг завийг зөвшөөрөлгүйгээр усанд тавьж ашиглахгүй байх;
- Гол, мөрөн, нуурт хүүхдийн усны хийдэг тоглоом, хийлдэг гудас, стандартын бус хийлдэг завь “INTEX” зэрэг зориулалтын бус хөвөгч хэрэгслийг мөн ашиглахгүй байх;
- Хөдөө орон нутагт амарч зугаалах үедээ гол усны ойролцоо бага насны хүүхдүүддээ тавих хараа, хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байх;
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар бусдад анхааруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.
ЗТХЯ-НЫ ХАРЬЯА ДАЛАЙН ЗАХИРГАА