Мэдээллийн сүлжээ, программ хангамж хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

 

Мэдээллийн сүлжээ, программ хангамж хариуцсан мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын Бакалаврын зэрэгтэй,
  • Мэдээлэл, холбоо, технологийн мэргэжлийн дээд сургууль төгссөн
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, багаар ажиллах, хариуцлага хүлээх, мэдээлэл боловсруулах, цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх
  • Байгууллагын болон хувь хүний нууц хадгалах, ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд амралтын өдөр, ажлын бус цагаар болон илүү цагаар ажиллах чадвартай байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт

Бүртгэл:

Баримт бичгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхрын 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар.

Сонгон шалгаруулалтыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт  Далайн захиргааны байранд зохион байгуулна. 

Жич: Баярын болон амралтын өдрүүдэд холбогдох материалыг дугтуйд хийж Засгийн газрын XI байрны жижүүрт өгч болно.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ