Далайн захиргааны албан хаагчид усанд осолдсон хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагдлаа

“Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах” НҮТББ-аас 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ОБЕГ, Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төв зэрэг байгууллагуудын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулсан усанд осолдсон хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад Далайн захиргаанаас нийт 10 албан хаагч хамрагдав.

Сургалтад Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар усанд осолдсон хүнд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламжийн талаар онолын болон дадлагын хичээлийг заасан.

Зохион байгуулагчдын зүгээс оролцогч нарт усанд осолдсон хүнд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламжийн талаар зохих мэдлэг өгч чадсан, тус сургалтын үйл ажиллагаа үр дүнтэй болж өнгөрсөн гэж дүгнэсэн.  

Цаашид Далайн захиргаа нь усанд осолдсон хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй болох, ийм төрлийн сургалтыг ажлын байранд тогтмол зохион байгуулж, нийт албан хаагчдыг зайлшгүй хамруулахад анхааран ажиллахаар болж байна.

Шинэ мэдээ

УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ