Танкер хөлөг онгоцыг өдрөөр түрээслэн далайн тээврийн үйл ажиллагаанд оролцдог бөгөөд Танкер хөлөг онгоц далайн тээврийн түрээсийн үнэ бусад чингэлэг тээврийн хөлөг онгоцны далайн тээврийн үнэтэй харьцуулахад савалгаа ихтэй байдаг байна. 2 сая баррель газрын тос тээвэрлэх зардал 2007 онд хамгийн дээд түвшин болох 309,601 амдоллар/өдөр хүрч байсан бол 2012 онд хамгийн доод түвшин болох 7085 амдоллар/өдөр хүртэл буурч байсан байна. Энэ нь үнэ нь хөлөг онгоцны өдрийн ашиглалтын зардлаас доогуур түрээсийн үнэ юм.
Далайн тээврийн үйл ажиллагаанд 3 төрлийн танкер хөлөг онгоцыг өргөн хэрэглэдэг байна. Үүнд:
Тайлбар: 1 баррель ≈ 0.136 тонн газрын тос – 1 тонн газрын тос үнэ – 759 амдоллар
1 баррель газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ – 104,63 амдоллар 2022 оны 03 сарын 18 өдрийн албан ханш - Эх сурвалж:Market insider
Аяллын хугацааны хувьд хөлөг онгоцны хурднаас хамаараад АНУ-аас БНХАУ хүртэл 28-50 хоног байдаг бол бусад чиглэлд ачаа ачих, буулгах боомтоос хамаараад аяллын хугацаа харилцан адилгүй байна. Танкер хөлөг онгоцны өдрөөр түрээслэх тарифыг сүүлийн 9 сарын байдлаар зураг 1-т тусган харуулав.
Зураг 1: Танкер хөлөг онгоцны өдрийн түрээсийн тариф амдоллар/өдрөөр
Эх сурвалж: https://fearnpulse.com/
Зураг 1-ээс харахад 2020 онд Ковид-19 цар тархлын үед танкер хөлөг онгоцны түрээсийн зардал өдөрт ойролцоогоор 19,000-37,000 амдоллар/өдөр хүрч байсан бол 2021 оны байдлаар харьцангуй буурч 21,000 ам долларт хүрсэн байна. 2022 оны 3 дугаар сард танкер хөлөг онгоцны түрээсийн зардал харьцангуй савалгаатай ихтэй байсан нь ОХУ-аас явуулж байгаа цэргийн ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. 2022 оны 03 сарын 14 өдрийн байдлаар танкер хөлөг онгоцны түрээсийн зардал хөлөг онгоцны хүчин чадлаас хамаараад өдрийн 16,000-21,000 амдолларт хэлбэлзэж байна.