Монгол Улсын Далайн захиргаанаас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Дээд, Бакалаврын зэрэгтэй
- Олон улсын харилцаа, англи хэлний орчуулагч мэргэжилтэй байх
- Салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, эрх зүйн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх, эрхэлсэн ажлын хүрээнд албан баримт бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, хүнтэй харилцах, гэрээ хэлцэл хийх, аман болон бичгийн орчуулга хийх чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, багаар ажиллах, хариуцлага хүлээх, мэдээлэл боловсруулах, цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх
Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Дээд, Бакалаврын зэрэгтэй
- Эрх зүйч, эдийн засагч, инженер
- Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний чадвартай байх, ажилдаа үнэнч шударга, тууштай, чин сэтгэлээсээ хандаж чаддаг, компьютерийн программуудыг ашиглаж чаддаг байх, Байгууллагын болон хувь хүний нууц хадгалах, ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд амралтын өдөр, ажлын бус цагаар болон илүү цагаар ажиллах боломжтой байх
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Нийгмийн даатгалын тодорхойлолт
Бүртгэл:
Баримт бичгийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авна.
Баримт бичиг хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхрын 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар.
Сонгон шалгаруулалтыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагт Далайн захиргааны байранд зохион байгуулна.