Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах сэдэвт цахим семинар зохион байгуулагдлаа

Усан замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол орны гол, мөрөн, нууруудыг түшиглэн усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж,  иргэдийн усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд хамруулах, гэрчилгээ, улсын дугаар олгох, техникийн хяналтын үзлэгт хамруулахын зэрэгцээ холбогдох хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжөөр хангах зорилго бүхий сургалт, семинаруудыг Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас 2007 оноос хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд өөрийн нутаг дэвсгэрт усан замын тээврийн үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэн ажиллахад нь орон нутгийн холбогдох байгууллагуудыг зөвлөгөө, мэдээллээр хангах, төрийн байгууллуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой цахим семинарыг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

            Тухайн нутаг дэвсгэрт нь орших гол мөрөн, нуурт усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн чиглэл, бүс, тээвэрлэлтийн эхлэх, дуусах хугацааг тогтоох, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, орон нутгийн өмчийн усан замын дохио, тэмдэг болон зогсоолын засвар, арчлалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, эргийн хамгаалалтын түр алба байгуулж ажиллуулах, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлэх зэрэг усан замын тээвэр зохицуулалттай холбоотой асуудал дээрх хуулиар Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байгаа юм.   

Энэхүү семинарт Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хангах холбоо” НҮТББ, Нийслэл болон Хөвсгөл, Архангай, Увс, Булган, Төв, Дорнод, Хэнтий зэрэг аймгуудын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны асуудал хариуцсан байгууллагуудын удирдлагуудыг оролцуулсан.  

Сүүлийн жилүүдэд дэд бүтэц хөгжсөнөөр орон нутаг руу чиглэсэн аялагч жуулчдын урсгал өсөн нэмэгдэж, иргэд гол, мөрөн нууруудыг зорин амарч зугаалахдаа усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх явдал нэмэгдсээр байна.

Усны ослоос урьдчилан сэргийлэх дадал, зуршил зохих түвшинд төлөвшөөгүй, өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаас аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас стандартын аврах хантаазны ашиглалт, ач холбогдлыг аялагч иргэдэд сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж, өнгөрсөн оноос “Хийлдэг завь тоглоом биш” олон нийтэд чиглэсэн аяныг санаачлан өрнүүлсэн.  

             

ЗТХЯ-НЫ ХАРЬЯА ДАЛАЙН ЗАХИРГАА

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ