ЗАРЛАЛ

Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нарын анхааралд:

ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор байршил тогтоогч GPS төхөөрөмжийг 2022 оноос эхлэн ашиглахаар “ТТ тоолс” ХХК-тай хяналтын систем ашиглах гэрээг байгуулсан.  

“ТТ тоолс” ХХК-ийн хяналтын систем нь 200 гаруй төрлийн GPS төхөөрөмжийг дэмжин ажилладаг бөгөөд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд та бүхэн тус системтэй нийцэн ажиллах боломжтой, дурын компаниас GPS төхөөрөмж худалдан авч, усан замын тээврийн хэрэгсэлдээ суурилуулна уу.

Байршил тогтоогч GPS төхөөрөмжгүй усан замын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй болохыг анхаарна уу.

 

Нэмэлт мэдээллийг доорх утсаар холбогдож авна уу.

Холбоо барих утас: 70134802, 88071418, 99939900 /Далайн захиргаа/

                                    70003508, 88883508, 88733508 /“ТТ тоолс” ХХК-ийн инженер/

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ