Монгол Улсын Далайн захиргаанаас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Монгол Улсын Далайн захиргааны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

“Далайн захиргааны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд, Бакалавр болон Магистрын зэрэгтэй байх.
  • Олон улсын харилцаа, англи хэлний орчуулагч мэргэжилтэй байх.
  • Салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, эрх зүйн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх.
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх, эрхэлсэн ажлын хүрээнд албан баримт бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, хүнтэй харилцах, гэрээ хэлцэл хийх, эрх зүйн баримт бичиг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх, мэдээлэл боловсруулах, цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Ажлаас чөлөөлөгдсөн тушаал
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт

Бүртгэл:

Баримт бичгийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Далайн захиргааны Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхрын 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар.

Сонгон шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт Далайн захиргааны байранд зохион байгуулна. 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ