Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгарч байгаа асуудал, шийдвэрлэх арга замын тухай дэлхийн худалдааны байгууллагын тайлан мэдээний тойм

Далайд гарцгүй хөгжиж байгаа орон (ДГХБО)-ууд дэлхийн томоохон зах зээлд хүрч, худалдааны гинжин хэлхээнд нэгдэх боломж далайн эрэг бүхий улсуудтай харьцуулахад тааруу байдаг. Энэхүү тайлан мэдээ нь ДГХБО-уудад улам бүр нэмэгдэж байгаа үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээс тээвэр, логистикийн сүлжээгээр дамжин эцсийн хэрэглэгчид очих хугацаанд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлүүд зэрэг тодорхой хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг тодруулан гаргахыг зорьжээ.

Ковид-19 цар тахал дэлхий дахинд нүүрлэн тодорхой хугацаанд тархалт өндөртэй байсаар байгаа нь эдгээр газар зүйн хувьд далайн эргээс алслагдмал улс орнуудын худалдааны эргэлтийг огцом бууруулсан, энэхүү эдийн засгийн уналтын хэмжээ дэлхийн бусад оронтой харьцуулшгүй өндөр байна.

Дэлхийн Худалдааны байгууллага (ДХБ)-аас боловсруулан батлуулсан Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр (ХХХ) нь зарчмын хувьд ачаа барааг боловсруулах, гаалийн үзлэг хяналтыг зохион байгуулахад чиглэгдсэн нэгдсэн стандартын үүрэг гүйцэтгэж худалдааны урсгалыг хялбаршуулах, шинэчлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах хэрэгсэл болох тул бүрэн хэрэгжүүлж ажилласнаар хүнд, хэцүү нөхцлийг даван туулахад дэмжлэг болохуйц чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

Үргэлжлэлийн доорх хавсралтаас уншина уу.




Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ