Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “ДАЛАЙ ЭЭЖ - ХӨВСГӨЛ НУУР”-ыг хамгаалах үндэсний чуулган боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Далай ээж- Хөвсгөл нуур”-ыг хамгаалах үндэсний чуулган 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдав. Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” зэрэг салбар хуралдаанууд зохион байгуулагдлаа.

Үндэсний чуулганы “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал” III-р салбар хуралдаанд Далайн захиргааны дарга Б.Биндэръяа “Усан замын тээврийн үйл ажиллагаанаас усны чанарт үзүүлэх, нөлөөлөл” сэдвээр, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа IV-р салбар хуралдаанд Усан замын бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Далай ээж- Хөвсгөл нуур”-ыг хамгаалах үндэсний чуулганы III болон IV салбар хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, усан замын тээвэр эрхлэгч ААН, иргэдийн төлөөлөл 40 гаруй хүнийг урьж оролцуулав.

Салбар хуралдаанд байгууллагаас гаргаж буй саналыг танилцуулан, санал дүгнэлтээ солилцож, нэгдсэн хуралдаанаар гарах зөвлөмжид салбарын чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлыг тусгуулан ажилласан.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ