UNCTAD-ын Далайн тээврийн 2021 оны ерөнхий тойм

Зураг 1. Далайн тээврийн үнэ, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс.

 

Дэлхийн чингэлэг тээвэрлэлтийн ерөнхий үзүүлэлт (2019-2020):

Далайн боомтуудын хувьд 2020, 2021 онуудад үйл ажиллагаагаа хэвийн явуулахад маш их саад учруулсан он жилүүд байв. Тухайлбал 2020 онд дэлхийн чингэлгийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал өмнөх оноос 1.2 хувиар буурч 815.6 сая TEU болжээ (Хүснэгт 1) .

Хүснэгт 1. Дэлхийн чингэлгийн боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадал бүс нутгаар

(сая.тонн болон жилийн өөрчлөлт хувиар)

 

2019

2020

2019-2020

Ази

Африк

Латин америк, Карибын тэнгис

Европ

Хойд Америк

Арлын орнууд

534.8

32.5

60.1

122.6

62.4

12.9

532.7

32.5

59.0

117.4

61.2

12.8

-0.4%

0.0%

-1.8%

-4.2%

-1.9%

-0.8%

Нийт

825.3

815.6

-1.2%

 

2020 онд Ази тив нь тээвэрлэлтийн бараг гуравны хоёрыг эзэлснээр чингэлэг боомтын тээвэрлэлтийн дэлхийн төв гэсэн байр сууриа хадгалсан бол Европ 2020 онд боомт дээрх чингэлэг тээвэрлэлтээрээ хоёр дахь том бүс нутаг байв (14.4 хувь). Үлдсэн хувийг Хойд Америк (7.5 хувь), Латин Америк ба Карибын тэнгис (7.2 хувь), Африк (4.0 хувь), Далайн орнууд (1.6 хувь) эзэлж байна. 2020 оны хоёрдугаар хагаст худалдааны хурдацтай сэргэлтийн үр шимийг Хойд Америк, Ази тивүүд хүртсэн боловч дахин давтагдах вирусын дэгдэлт, тахлын эсрэг арга хэмжээ зэрэг нь Европ болон бусад бүс нутгуудын чингэлэг боомтын урсгалыг саатуулсан явдал байв. Зураг 2-т Дэлхийн чингэлгийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлы бүс нутгаар харуулав.

 

Зураг 2. Дэлхийн чингэлгийн нэвтрүүлэх хүчин чадал 2019-2020 онд, бүсээр

(нийт нэвтрүүлсэн TEU-д эзлэх хувь)


Зураг 3. Дэлхийн шилдэг чингэлэг тээврийн 20 боомтууд

(нийт нэвтрүүлсэн TEU-д эзлэх хувь)

Дэлхийн шилдэг 20 боомтын бараг тэн хагас нь Хятадад байгааг Зураг 3-с харагдаж байна. Хятадын ихэнх боомтууд ачаа урсгалын хэмжээ өмнөх оноос нэмэгдсэн. Шанхай боомт багахан өсөлтийг үзүүлсэн ч дэлхийн тэргүүлэгч боомт хэвээр үлдсэн бол Тяньжин боомт 6.4 хувь, Чиндао боомт 4.8 хувь өссөн байна.

ЧИНГЭЛГИЙН ДАЛАЙН ТЭЭВРИЙН ҮНИЙН ӨСӨЛТ, ТҮҮНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС:

2020 оны хөл хорио тогтоосон хугацаанд болон COVID-19-ийн бусад нөлөөлөл нь чингэлэгтэй барааны эрэлтийг огцом бууруулсан. 2020 оны 4, 5-р саруудад хамгийн оргил үе байсан ба 2020 оны 5-р сарын эцэс гэхэд дэлхийн чингэлэгийн багтаамжийн 12 хувь нь сул зогссон буюу 2.7 сая TEU ачаа идэвхгүй зогсолт хийсэн байв. Далайн тээврийн компаниуд хүчин чадлыг зөв зохицуулах, үнийн өсөлтийг тогтоон барих талаар арга хэмжээ авч эхэлсэн боловч 2020 оны 2 дугаар хагасаас эрэлтийн огцом өсөлт, боомтын түгжрэлээс үүдэж нөхцөл байдал бүүр эсргэгээрээ эргэсэн юм. Далайн тээврийн үнийн өсөлт болон түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг Зураг 1-д харуулав.

  1. 2020 оны дунд үеэс эрэлт нэмэгдэж хязгаарлагдмал нийлүүлэлтийг давж үнэ огцом өсөлтийг үзүүлэх болов

2020 оны хоёрдугаар хагаст чингэлэг тээвэрлэлтийн эрэлт нэмэгдэж, хүчин чадлын нөөц хумигдаж эхэлсэн. Гадаад худалдаа эрчимжихийн хэрээр өсөн нэмэгдэж буй эрэлтийн дагуу чингэлгийн сул зогсолт буурч үүнийг дагаад тээвэрлэлтийн хүчин чадал буурч эхэлсэн. 2020 оны зургадугаар сарын эцэс гэхэд сул зогсолт 9 хувь байсан бол долдугаар сар гэхэд энэ хувь 6 хувь, наймдугаар сар гэхэд дөрвөн хувь болж буурчээ. 2020 оны есдүгээр сарын эцэс гэхэд энэ нь 3.5 хувь хүртэл буурсан байна. (2019 оны бүтэн жилийн сул зогсолтын дундаж түвшнээс 4.1 хувиар доогуур байна.) (Clarksons Research, 2021a).

2020 онд дэлхийн чингэлгийн флотын хүчин чадал бараг 3 хувиар нэмэгдэж, 281,784,000 dwt болж, чингэлэгийн худалдаа 1,1 хувиар буурч, 149 сая TEU болсон (Зураг 4).


Зураг 4. Чингэлэг тээвэрлэлтийн эрэлт, нийлүүлэлтийн өсөлт хувиар (2007-2021)

Эрэлт бага байх үед ачааны үнийг хадгалахын тулд тээвэрлэгчид хүчин чадлаа хязгаарласан. Үүний дараагаар эрэлт нэмэгдэхийн хэрээр далайн тээврийн компаниуд хүчин чадлыг нэмэгдүүлсэн боловч тэр үед нийлүүлэлт нь бусад хүчин зүйлээс, тухайлбал боомтын түгжрэл, тоног төхөөрөмжийн хомсдолоос болж, хөлөг онгоцууд ачаагаа буулгаж чадахгүй хүлээлгэнд орж эхэлсэн, ялангуяа Хойд Америкийн баруун эрэгт бөөгнөрөл ихэссэн байв. Үүний үр дүнд боомт дахь тасалдал, үр ашиггүй байдал улам бүр нэмэгдэх болсон. Чингэлэг тээвэрлэлтийн эрэлт, нийлүүлэлтийн харьцааг Зураг 2-т харуулав.

  1. Чингэлгийн хомсдол, боомтын бөглөрөл саатал нь тээвэрлэлт болон холбогдох нэмэлт хураамжийн үнийг дээд түвшинд хүргэв

2020 оны сүүлч, 2021 он хүртэл чингэлэгийн хомсдол, боомтуудын түгжрэл болон бусад хүндрэлүүдийн улмаас Хятадаас Европ, АНУ руу чиглэсэн чингэлэг тээвэрлэлтийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн. БНХАУ-ын Шанхай хотоос гарч буй ачааг Шанхайн Контейнержүүлсэн Ачааны Индекс (SCFI) үнийг Зураг 5-д тусган харуулав.


Зураг 5. Шанхай чингэлэгт ачааны үнийн индекс нэрлэсэн чиглэлээр

(7 хоногийн нэрлэсэн ханш: 2011.07.01-2021.07.30)

 

2020 оны 6-р сард Шанхай-Европ чиглэлийн SCFI-ийн спот ханш 1000 доллар/TEU-ээс бага байсан ч 2020 оны эцэс гэхэд ойролцоогоор 4000 доллар/TEU хүрч, 2021 оны эхний улиралд тогтвортой хэвээр байв. 2021 оны 4 дүгээр сарын сүүлээр SCFI-ийн Шанхай-Европ чиглэлийн ачаа тээврийн үнэ 4,630 доллар/TEU болж, 7-р сарын эцэс гэхэд 7,395 доллар/TEU хүрсэн байна.

Хятад-Америкийн худалдааны маршрутад ачаа тээврийн үнэ мөн нэмэгдэж, ачаалал ихтэй, тээврийн хугацаа уртассан тул тээврийн шугамууд нэмэлт зардал, хураамж нэмж тооцож эхэлсэн. 2020 оны жилийн эцэст Шанхай-Хойд Америкийн баруун эргийн маршрутын багтаамж 5 хувиар, 2021 оны эхний улиралд дахин 7 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл SCFI-ийн спот ханш 2020 оны 4-р сард $1,600/FEU байсантай харьцуулахад 2021 оны 4-р сард ойролцоогоор 4,500 доллар/40 футын чингэлэгт шилжүүлсэн нэгж (FEU) болж, 2021 оны 7-р сард 5,200 доллар/FEU болж өссөн.

2021 оны эхний зургаан сард Шанхай-Хойд Америкийн зүүн эргийн чиглэлд SCFI-ийн спот ханш хоёр дахин нэмэгдсэн ба 2021 оны 7-р сарын эцэс гэхэд 10,067 доллар/FEU хүрсэн байна. Түүгээр ч барахгүй ачааны эздээс ачааг түргэн шуурхай суллуулж авах тухай баталгаа гаргуулж зарим тохиолдолд нэмэлт төлбөр хүртэл авч байв.

Хятадаас Өмнөд Америк руу (Сантос) хүрэх чиглэлд 2020 оны 7-р сард ханш 959 доллар/TEU байсан бол 2021 оны 7-р сарын эцэс гэхэд 9,720 доллар/TEU хүрсэн байна. Мөн хугацаанд Шанхайгаас Баруун Африк (Лагос) хүртэлх чиглэлийн үнэ 2672 ам.доллар/TEU байснаас 8102 доллар/TEU болж өссөн байна.

Эх сурвалж: https://unctad.org/system/files/official-document/rmt2021_en_0.pdf

 

 

ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТ ХАРИУЦСАН АЛБА

2022.03.02


Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ