Тансаг зэрэглэлийн автомашин тээвэрлэж явсан хөлөг онгоц Атлантын далайд шатжээ

ХБНГУ-ын Эмден хотоос Род-Айландын Дэвисвилл чиглэлд Тансаг зэрэглэлийн Porshe, Volkswagen зэрэг автомашинууд тээвэрлэж явсан 656 фут урт “Фелисити Эйс” ачааны хөлөг онгоц Хойд Атланын далайд шатсан байна.

Тус хөлөг онгоц Португалийн Азор арлаас баруун өмнө зүгт 90 далайн милийн зайд явж байсан гэж Португалийн Тэнгисийн цэргийн хүчин Лхагва гарагт хийсэн мэдэгдэл хийсний дагуу багийнхныг аюулгүй аварч, орон нутгийн зочид буудалд хүргэсэн бөгөөд аврах ажиллагааг Понта Делгада тэнгисийн эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах төв зохион байгуулсан байна. Мэдэгдэлд дурдсанаар түймрийн улмаас үүссэн бохирдлын мэдэгдэхүйц эх үүсвэр одоогоор гараагүй байна.

Одоог хүртэл ачааны хөлөг шатсаар байгаа тул хөлөг онгоц эзэмшигчид чирэх, татан гаргах ажлыг зохион байгуулсаар байна.

Панам Улсын  хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй Фелисити Эйс хөлөг онгоцыг Японы Mitsui O.S.K Lines (MOL) компани эзэмшдэг бөгөөд тус компаниас тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.  

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр Фелисити Эйс хөлөг онгоц нь 17,000 тонн гаруй ачаа тээвэрлэх чадвартай бөгөөд энэ нь хэдэн мянган аввтомашин тээвэрлэх даацтай гэсэн үг юм.

Португалийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн тус хөлөг онгоцыг хянахаар тэнгисийн эргүүлийн хөлөг онгоцыг газар дээр нь ажиллуулж байна гэж мэдэгджээ.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ