Монгол Улсын Далайн захиргаанаас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Монгол Улсын Далайн захиргааны Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн
“Далайн захиргааны Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн” ажлын байранд тавигдах шаардлага:
- Дээд боловсролын Бакалавраас доошгүй зэрэгтэй байх, Далайн салбарын мэргэжлийн дээд сургууль төгссөн.
- Эрх зүйч, эдийн засагч, инженер
- Далайн салбарын олон улсын гэрээ, конвенцын талаар зохих мэдлэгтэй
- Төрийн байгууллагад 1-ээс дээш жил ажилласан байх
- Далайн англи хэлний зохих мэдлэгтэй, ажилдаа үнэнч шударга, тууштай, чин сэтгэлээсээ хандаж чаддаг, удирдан зохион байгуулах, компьютерийн программуудыг ашиглаж чаддаг байх, Байгууллагын болон хувь хүний нууц хадгалах, ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд амралтын өдөр, ажлын бус цагаар болон илүү цагаар ажиллах чадвартай байх.
Бүрдүүлэх баримт бичиг :
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Ажлаас чөлөөлөгдсөн тушаал
- Нийгмийн даатгалын тодорхойлолт
Бүртгэл:
Баримт бичгийг 2022 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 9:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.
Баримт бичиг хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхрын 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар.
Сонгон шалгаруулалтыг 2022 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт Далайн захиргааны байранд зохион байгуулна.
Жич: Баярын болон амралтын өдрүүдэд холбогдох материалыг дугтуйд хийж Засгийн газрын XI байрны жижүүрт өгч болно.