Зураг-1: Далайн тээвэр болон Боомтын ачаа урсгалын хэмжээг 2019 оныг 2020 онтой харьцуулан харуулав
2020 онд Дэлхийн гадаад худалдааны эргэлт болон далайн тээврийн нийлүүлэлтийн сүлжээнд Ковид-19 цар тахал хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн байна. Дэлхийн эдийн засаг 2020 онд 3,5 хувиар агшиж, дэлхийн худалдааны эргэлт 5,4 хувиар, олон улсын далайн тээвэр 3,8 хувиар буурч 10,65 тэрбум тоннд хүрсэн байна. 2021 онд дэлхийн худалдааны эргэлт болон далайн тээвэрлэлт сэргэн 4,3 хувиар өсөж цаашид өсөх хандлага ажиглагдаж байгаа хэдий ч 2022-2026 он хүртэл дэлхийн эдийн засаг дахин сэргэхэд амаргүй байх талаар UNCTAD-аас гаргасан тайлан мэдээнд дурдсан байна. Дэлхийн эдийн засаг, гадаад худалдаа сэргэхэд хамгийн гол нөлөө үзүүлэх хүчин зүйл бол ковид-19 тар тахлын эсрэг вакцинжуулалт юм. Вакцины одоо байгаа нөөц болон хуваарилалтыг харахад 2021 оны эцэс гэхэд аж үйлдвэржсэн орнууд нийт хүн амынхаа 80-аас дээш хувийг, харин хөгжиж буй улс орнууд 55 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахаар байна. Үүний зэрэгцээ илүү хурдтай халдварладаг, дархлааг дарангуйлах боломжтой вирусийн шинэ хувилбарууд (VOC) хүлээгдэж буй үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Далайн тээвэр болон Боомтын ачаа урсгалыг Зураг-1 харуулав.
Ковид-19 цар тахлын улмаас далайн тээвэр 3,8 хувиар, боомтын чингэлгийн ачаа урсгалын хэмжээ 1, 2 хувиар буурсан нь дэлхийн бүх улс орнуудын гадаад худалдааны эргэлтэнд сөрөг нөлөө үзүүлсэн байна. Дэлхийн гадаад худалдааны эргэлтэнд бүс нутгаар Ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлснийг Зураг 2-т тусган харуулав.
Зураг 2: Дэлхийн худалдааны эргэлтийг бүс нутгаар 2020 оны 1 улирал болон 2020 оны 4-р сартай харьцуулан хувиар харуулсан байна.
Дэлхийн гадаад худалдааны эргэлтийг бүс нутгаар нь харахад экспорт, импорт хэмжээ харилцан адилгүй буурсан байна. Энэ нь улс орнуудын ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, вакцинжуулалт, шинжилгээ авах, тусгаарлах, хавьтлыг тодорхойлох зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байна. Мөн цар тахлын тархалт өндөр байсан улс орнуудад хүчтэй нөлөө үзүүлсэн бол ковид-19 цар тахлын тархалт бага улс орнуудын экспорт импортын харьцангуй бага хэмжээтэй буурсан нь харагдаж байна.
Ковид-19 цар тахал далайн тээврийн үйл ажиллагаанд үзүүлж буй сөрөг нөлөөллийн улмаас Далайн тээврийн ачаа барааны эрэлт нийлүүлэлт буурсан байна. Далайгаар тээвэрлэгдэж буй ачаа барааны экспорт, импортын хэмжээг 2019 он болон 2020 онтой харьцуулсан өөрчлөлтийн хувийг зураг 3-т харуулав.
Зураг 3: Далайгаар тээвэрлэгдэж буй ачаа барааны экспорт, импортын хэмжээ сая тонн
Далайгаар тээвэрлэгдэж буй бүх төрлийн ачаа барааны экспорт, импортын хэмжээ бууралттай байсан бол зөвхөн хөргүүртэй чингэлгийн экспорт, импортын хэмжээ өссөн дүнтэй байна. Мөн химийн бодис 6 хувиар, задгай ачааны экспортын хэмжээ 6,4 хувийн өсөлттэй гарсан байна. Ковид-19 цар тахлын үед химийн бодис болон бусад эм тарианы эрэлт нийлүүлэлт өссөн байна.
ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТЫН АЛБА
2021.12.08