Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Нэргүй нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” усан онгоцыг татан гаргах ажиллагаанд байгууллагаа төлөөлөн албан үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, өөрийн мэдлэг, туршлагыг харамгүй зориулан ажилласан тул түүний оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.
Б.Нэргүй нь Сүхбаатар усан онгоцны ууган капитан, хуучнаар Хөвсгөлийн усан замын газрын анхны дарга, ахмад Б.Чадраабалын ач хүү, мөн Сүхбаатар усан онгоцны капитан Хөвсгөлийн усан замын газрын дарга, ахмадаар он удаан жил ажиллаж байсан Ч.Батын хүү юм.
Тэрээр Монгол Улсын усан замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг чадварыг дайчлан үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд 2009 оноос хойш Хөвсгөл нуурын усан болон мөсөн замын тээврийн хяналт хариуцсан улсын байцаагчаар тасралтгүй ажиллаж байгаа билээ
Байгууллагын хамт олны өмнөөс үе дамжсан далайчин Б.Нэргүйдээ баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Монгол далайчдын яруу алдар бадартугай.
Далайн захиргааны хамт олноос
2021.11.29