Хойд Тэнгисийн Маршрут бий болгох зорилгоор цөмийн хөдөлгүүрт мөс зүсэгч үйлдвэрлэж байна

Зураг 1.  ОХУ-ын, цөмийн хөдөлгүүрт, мөс зүсэгч Сибирь хөлөг онгоц.

ОХУ-ын зүгээс цөмийн эрчим хүчний хөдөлгүүр бүхий “Сибирь” нэртэй, аварга том мөс зүсэгч хөлөг онгоцыг Балтийн хөлөг онгоцны үйлдвэрт угсарч дуусган, 3 долоо хоногийн хугацаанд туршихаар, Финляндын буланд 11 дүгээр сарын 16-ны өдөр тавьжээ.

Энэхүү мөс зүсэгч нь 33530 тоннын даацтай, уртаашаа 174 метр, өргөн нь 34 метр орчим хэмжээтэй бөгөөд RITM-200 цөмийн реактор бүхий 2 хөдөлгүүртэй, хөлгийн багийн бүрэлдэхүүнд 75 хүн ажиллана гэв. Хөлгийн дээд хурд ойролцоогоор 40 км/цаг байх бол 2-3 метр зузаантай мөсийг зүсэх үеийн хурд 2-3 км/цаг байх ажээ.
Мөс зүсэгчийг турших энэхүү 3 долоо хоногийн хугацаанд тухайн хөлгийн ерөнхий систем хэрхэн ажиллаж байгааг шалгахаас гадна жолоодлогын болон холбооны систем, нисдэг тэрэгтэй холбогдох ажиллагааг хянах юм байна.

Хэрэв хөлөг онгоц туршилтыг амжилттай давбал Хойд Мөсөн далайн замд худалдааны хөлөг онгоцыг дагуулан аялах хоёрдох мөс зүсэгч болох юм.

ОХУ-ын зүгээс “North Sea Route” буюу Хойд Тэнгисийн зам гэсэн шинэ замнал гаргахаар шамдан ажиллаж байгаа бөгөөд энэхүү шинэ замнал нь Суэцийн сувгаар дамждаг  уламжлалт маршрутаас богино хугацаанд Европ хүрэх боломжтой болохыг туршилтын тээвэр хийх замаар тогтоожээ.

“Сибирь мөс зүсэгч нь ОХУ-аас шинэ далайн тээврийн маршрут гаргахад ашиглахаар зорьсон 5 мөс зүсэгчийн нэг ба эхнийх нь 2017 оны 9 дүгээр сарын 22-нд далайд тавьсан Арктика” хөлөг онгоц юм байна.

Нэгдүгээр зурагт Сибирь хөлөг онгоцны зургийг, хоёрдугаар зурагт Хойд тэнгисийн маршрутыг Суэцийн сувгийн маршруттай харьцуулсан зургийг харуулав.

Эх сурвалж: https://www.maritime-executive.com/article/russia-begins-sea-trials-for-largest-most-powerful-nuclear-icebreaker

 

Зураг 2.  БНХАУ-ын Далиан далайн боомтоос уламжлалт далайн маршрутаар EХУ хүрэх замыг туулахад 48 хоногийг зарцуулж байгаа бол улаанаар тэмдэглэгдсэн Хойд тэнгисийн замаар явах маршрутыг туулахад 35 хоног байгааг дүрслэн харуулжээ.

Эх сурвалж: https://sciendo.com/pdf/10.2478/logi-2018-0007


Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ