Далай, усан замын тээврийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгийн загвар зохион бүтээх уралдаан шалгаруулалтын үр дүнгийн талаар

2021.11.15

ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас далай, усан замын тээвэрчдийн үндэсний өдөртэй болохтой холбогдуулан “Далай, усан замын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн загвар зохион бүтээх уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 08-ны хооронд зарласан билээ.    

Тус уралдаанд Д.Энхтайван, О.Баттулга, А.Жамсран нарын 3 загвар зохион бүтээгчдээс 4 бүтээл ирсэн бөгөөд загвар зохион бүтээгч А.Жамсрангийн бүтээл шалгарсан.

Уралдаанд цаг зав гарган идэвхтэй оролцсон загвар зохион бүтээгч нартаа талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Бид шалгарсан бүтээлийг Монгол Улсын Засгийн газраар батлуулахаар ЗТХЯ-нд хүргүүлэх болно.

“Далай, усан замын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн загвар зохион бүтээх уралдаанд шалгарсан А.Жамсрангийн бүтээлийг танилцуулъя.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ