Огноо: 2021.11.10
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь Архангай аймгийн Өгийнуур сум, Өгийнуурын эрэгт усан замын тээврийн “Хяналтын пост” барилгын иж бүрэн зураг төсөл, төсөв боловсруулж, батлуулах ажлыг хэрэгжүүлэхээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалтын нэр: Хяналтын пост барилгын зураг төсөв /Архангай, Өгийнуур сум/ боловсруулж, батлуулах ажил”
Тендер шалгаруулалт гэрээний дугаар: ДЗ/202106012
Дээрх ажлуудыг гүйцэтгэх хугацаа 45 хоног байна.
Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь мэргэжлийн багтай байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу дараах материалыг ирүүлсэн байна. Үүнд:
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний дотор ажлын цагаар авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо,
Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байр, Монгол Улсын Далайн захиргааны
Захиргаа, удирдлагын хэлтэс, 6 давхарт 601а тоот өрөө.
Харилцах утас: 70114802, 51261489