2021.10.29
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас далай, усан замын тээвэрчдийн үндэсний өдөртэй болохтой холбогдуулан “Далай, усан замын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн загвар зохион бүтээх уралдааныг зарлаж байна.
Уралдааны бүтээлд тавигдах шаардлага:
4.1. Цахим бүтээл нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд gif, jpeg цахим хувилбарыг ирүүлнэ.
4.2. Гараар зурсан бүтээлийг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн ирүүлнэ.
Хүлээн авах хугацаа:
2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 08-ны хооронд хүлээн авна.
Шалгаруулалт:
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Ажлын хэсэг шалгаруулж, www.monmarad.gov.mn цахим хуудсаар нийтэд зарлана.
Шагнал:
Шалгарсан бүтээлийг 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулна. Мөн Монголын завьчдын нэгдсэн холбооноос мөнгөн шагналаар урамшуулна.
Тайлбар:
Уралдаанд ирүүлсэн бүтээлийн эхийг буцаан олгохгүй.
Бүтээлээ: info@monmarad.gov.mn цахим хаягаар болон Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр, 6 давхрын 604 тоот өрөөнд ирүүлж болно.
Нэмэлт мэдээллийг: 70114802, 51261489 утсаар болон www.monmarad.gov.mn цахим хуудсаас авч болно.