Далайгаар тээвэрлэх чингэлэг тээврийн үнэ сүүлийн нэг жилийн дотор 5 дахин өслөө

Зураг: Дэлхийн дээрх чингэлэг тээврийн үнийн дүнгийн өсөлт (2020.9-2021.9)

 

           Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа чингэлэг тээврийн компаниудын үнийн индексийг 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сар хүртэлх сүүлийн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг өмнөх нэг жилийн статистик мэдээтэй харьцуулан гаргасныг зурагт дүрслэн харуулав.

           2019 оны 9 дүгээр сараас 2020 оны оны 8 дугаар сар хүртэл бүтэн нэг жилийн хугацаанд 40 тоннын нэгж чингэлгийг далайгаар тээвэрлэх үнийг доод талын ногоон шугамаар дүрслэн харуулсан бол цэнхэр шугамаар 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сар хүртэлх нэг жилийн үнийн өсөлтийг харуулсан байна. 

          2019-2020 оны хооронд хийгдсэн тээвэрлэлтийн (ногоон шугамаар дүрслэгдсэн) үнийн дүн чингэлэг тутамд 2500 ам доллараас доош байгааг харуулж байгаа бол 2020 оны 11 сараас хойш (цэнхэр өнгийн шугам) далайн тээврийн үнэ тогтмол өссөөр:      

  • 2021 оны 5 дугаар сард чингэлэг тутам 2 дахин өсөлттэй үнээр буюу 5000 америк доллар;
  • 2021 оны 7 дугаар сард  4 дахин илүү буюу 10 000 ам.долларт

хүрсэн болохыг харуулж байна. 2021 оны 7 дугаар сарын сүүлээр бага зэрэг бууралт ажиглагдсан ч 8 дугаар сарын сүүл хүртэл тогтмол өссөн дүнтэй байгааг дүрслэн харуулжээ.
 

            2020 оны 9 дүгээр сард 40 тоннын чингэлгийн тээврийн үнэ 2,032 ам.доллар байсан бол 2021 оны 9 дүгээр сард 10,519 ам.доллар болсон бөгөөд дэлхийн том далайн тээврийн компаниуд болох CMA CGM (Франц), Hapag-Lloyd (Герман) компаниуд энэхүү үнээ 2022 оны 2 дугаар сарын 1 хүртэл тогтвортой барих болсноо зарлав. Өөрөөр хэлбэл дэлхийн томоохон чингэлэг тээврийн компаниуд ирэх жилийн хоёрдугаар сар хүртэл тээвэрлэх ачааны захиалгаа авсан, зах зээлийн үнэ ямар ч хэлбэлзэлтэй байсан одоо байгаа үнээрээ тээвэрлэлтээ явуулах төлөвлөгөө гаргасан байна.        

           

  ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТЫН АЛБА

 

2021.10.12

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ