Хийлдэг завины олон улсын стандартыг боловсруулж, батлуулна

Олон Улсын Стандарт, Хэмжил зүйн байгууллагаас батлан гаргасан хийлдэг завины ISO 6185 стандарт нь 3 багцтай бөгөөд ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа нь 2021 онд олон улсын уг стандартын 2 болон 3 дугаар хэсгийг батлуулахаар төлөвлөөд байна. Энэхүү стандартад хөдөлгүүрийн хүчин чадлын дээд хязгаар нь 4,5 кВт болон түүнээс дээш хүчин чадалтай хөдөлгүүрт завины аюулгүй байдалт тавих шаардлагууд хамаарах юм.

Стандартын төсөлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Онцгой байдлын ерөнхий газраас санал авахаар хүргүүлээд байна. Стандартын төсөлд тусгах саналыг Далайн захиргаанд 2021 оны 10 дугаар сарын 20-ны дотор дараах хаягаар ирүүлнэ үү.

 

Утас: 51-261489, 70134802

Цахим шуудан: info@monmarad.gov.mn





Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ