Зөвлөх үйлчилгээний зар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

 

Огноо: 2021.10.11

 

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг хэрэгжүүлэхээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалтын нэр: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажил

 

Тендер шалгаруулалт гэрээний дугаар: ДЗ/202105010

 

Дээрх ажлуудыг гүйцэтгэх хугацаа 45 хоног байна.      

Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь мэргэжлийн багтай байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу дараах материалыг ирүүлсэн байна. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Байгууллагын танилцуулга;
  • 2019, 2020 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх;
  • Тендер нээсэн өдрийн байдлаар татварын өргүй байх ба цахим сайтаас татварын өр төлбөргүй тухай тодорхойлолтыг шалгана.
  • Харилцагч банкны тодорхойлолт /хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх/;
  • Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх;
  • ШШГЕГазраас өр төлбөргүй тухай тодорхойлолт;
  • Үндсэн мэргэжилтнүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварыг харуулсан нотлох баримт болох дипломын хуулбарыг CV-тэй хамт ирүүлэх;
  • Сүүлийн 2 жил /2019, 2020 он/-д зөвлөх хуулийн этгээдийн гүйцэтгэсэн ижил төстэй зөвлөх үйлчилгээний туршлагын мэдээллийг ирүүлэх; /Ижил төстэй зөвлөх үйлчилгээ тус бүрийн гэрээ, гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ/

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны дотор ажлын цагаар авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо,

Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байр, Монгол Улсын Далайн захиргааны

Захиргаа, удирдлагын хэлтэс, 6 давхарт 601а тоот өрөө.

Харилцах утас: 70114802, 51261489

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ