Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаанаас Усан замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гол мөрөн, нуур бүхий аймаг, орон нутагт усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллого, бүртгэлийн ажлыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.
Баяр наадмын амралтын өдрүүдэд гол мөрөн, нуур бүхий газруудыг зорих аялагч, зорчигчдын тоо ихэсч байгаа тул халдвар, хамгааллын дэглэмээ сахиж анхаарал болгоомжтой аялна уу.
Аялагч, зорчигч та бүхэн нуур цөөрөм, гол мөрний орчимд бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үер усны гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, тусгай зөвшөөрөлгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй усан замын тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, хувийн хөвөгч хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулахаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА
2021.07.09