Монгол Улсын Далайн захиргаанаас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Монгол Улсын Далайн захиргааны Нягтлан бодогч
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Дээд боловсролын Бакалавраас доошгүй зэрэгтэй байх, Нягтлан бодох, санхүүгийн мэргэжлийн дээд сургууль төгссөн
- Нягтлан бодогч, эдийн засагч, бизнесийн удирдлага
- Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн байх
- Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх
- Санхүүгийн англи хэлний зохих мэдлэгтэй, ажилдаа үнэнч шударга, тууштай, чин сэтгэлээсээ хандаж чаддаг, удирдан зохион байгуулах, санхүүгийн программуудыг ашиглаж чаддаг байх, бие даан санхүүгийн тайлан / баланс/ гаргаж байсан туршлагатай, Байгууллагын болон хувь хүний нууц хадгалах, ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд амралтын өдөр, ажлын бус цагаар болон илүү цагаар ажиллах чадвартай байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Ажлаас чөлөөлөгдсөн тушаал
Бүртгэл:
Баримт бичгийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 9:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.
Баримт бичиг хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхрын 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар.
Сонгон шалгаруулалтыг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт Далайн захиргааны байранд зохион байгуулна.
Жич: Баярын болон амралтын өдрүүдэд холбогдох материалыг дугтуйд хийж Засгийн газрын XI байрны жижүүрт өгч болно.