Монгол Улсын Далайн захиргаанаас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Монгол Улсын Далайн захиргааны Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн

“Далайн захиргааны Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын Бакалавраас доошгүй зэрэгтэй байх, Далайн салбарын мэргэжлийн дээд сургууль төгссөн.
  • Эрх зүйч, эдийн засагч, инженер
  • Далайн салбарын олон улсын гэрээ, конвенцын талаар зохих мэдлэгтэй
  • Төрийн байгууллагад 1-ээс дээш жил ажилласан байх
  • Далайн англи хэлний зохих мэдлэгтэй, ажилдаа үнэнч шударга, тууштай, чин сэтгэлээсээ хандаж чаддаг, удирдан зохион байгуулах, компьютерийн программуудыг ашиглаж чаддаг байх,  Байгууллагын болон хувь хүний нууц хадгалах, ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд амралтын өдөр, ажлын бус цагаар болон илүү цагаар ажиллах чадвартай байх.

Бүрдүүлэх баримт бичиг :

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Ажлаас чөлөөлөгдсөн тушаал
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт

Бүртгэл:

Баримт бичгийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхрын 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар.

Сонгон шалгаруулалтыг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагт  Далайн захиргааны байранд зохион байгуулна. 

Жич: Баярын болон амралтын өдрүүдэд холбогдох материалыг дугтуйд хийж Засгийн газрын XI байрны жижүүрт өгч болно.

Шинэ мэдээ

УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ