Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг зохион байгуулна

Усан замын тээврийн тухай хууль болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 119 дүгээр тушаалаар баталсан “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг жил бүр зохион байгуулж байгаа болно.

ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас 2021 оны техникийн хяналтын үзлэг, тооллогыг 2021 оны 06 дугаар сарын 25-наас эхлэн дараах хуваарийн дагуу явуулахаар төлөвлөөд байна. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгон 2021 оны VI.25 - VII.07
  • Дорнод (Буйр) 2021 оны VII.22 - 26
  • Архангай аймаг (Өгийнуур) 2021 оны VI.25 - 07
  • Ховд (Хар ус), Увс (Хяргас), БаянӨлгий (Толбо), Архангай (Тэрхийн цагаан) 2021 оны VIII.02 -10
  • Орхон (БаянӨндөр сум), Булган (Эг), Хөвсгөл (Олон голын бэлчир) 2021 оны IX.13 – 17-ны хооронд

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогод:

  • Усан замын тээврийн үйлчилгээ /зорчигч тээвэр/-ний  зориулалтаар ашиглаж буй усан замын тээврийн хэрэгсэл /усан онгоц, завь, катер гэх мэт/;
  • Ахуйн /спорт/ болон тусгай зориулалтаар ашиглаж буй усан замын тээврийн хэрэгсэл;
  • Импортоор оруулж ирсэн бөгөөд хөвөлтөд гараагүй усан замын тээврийн хэрэгсэл тус тус хамрагдана. 

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахаас өмнө усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон өөрчлөгдсөн бол гэрчилгээнд шилжилт хөдөлгөөний тэмдэглэлийг заавал хийлгэсэн байна.

Техникийн хяналтын үзлэгт орохдоо дараах баримт бичгийг бүрдүүлэх:

  • Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 284 дүгээр тогтоолоор баталсан үзлэгийн төлбөр хураамж төлсөн баримт;

Байгууллагын нэр: Монгол Улсын Далайн захиргаа

Харилцагч банкны нэр: Төрийн банк

Данс: 106000028307

Гүйлгээний утга: Өмчлөгч, эзэмшигчийн нэр усан замын тээврийн хэрэгслийн улсын дугаар

Жишээ нь: Б.Дорж М185ХӨ

  • Усан замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан даатгалд даатгуулсан баримт;
  • Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн бусад дагалдах баримт бичиг;

Усан замын тээврийн хэрэгсэлд их засвар хийсэн бол түүнийг нотолсон баримт бичиг;

Уг техникийн хяналтын үзлэгийн үед усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, төрөл, зориулалт зэргийг усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэлтэй тулгаж үзэх бөгөөд усан замын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийн /аврах хантааз, галын хор, ослын дохио, уяа оосор, эмийн сан г.м./ бүрдэл, ашиглалтын шаардлага зэргийг шалгана.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны 51-261489, 70134802 утсаар холбогдож авна уу.

Жич: Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг нөхөж явуулах боломжгүй тул дурдсан хугацаанд усан замын тээврийн хэрэгслээ бүрэн хамруулахыг анхааруулж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ