Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нарын анхааралд

Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлыг хангуулах, тэдгээрийн хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгсэл болох завь, катер, усан онгоцонд байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулах зайлшгүй шаардлагатай байгаа болно. 

Байршил тогтоогч GPS төхөөрөмж нийлүүлэгч компаниудаас техник технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн хүчин чадлын судалгаа, үнийн саналаа манай байгууллагад ирүүлээд байгаа бөгөөд Далайн захиргаа дараах компаниудаас сонгон шалгаруулж, гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.

  • “Гайхам” ХХК,
  • “Смарт Жи Пи Эс” ХХК,
  • “ТТ Тоолс” ХХК,
  • “Сим” ХХК,
  • “Би Ти Жи Ти” ХХК

Уг сонгон шалгаруулалтад усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл 2-3 хүнийг хөндлөнгийн ажиглагчаар оролцуулах шаардлагатай байгаа бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны байранд зохион байгуулагдах сонгон шалгаруулалтад усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахыг урьж байна.

 

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхарт 603 тоот өрөө.

Харилцах утас: 70134802, 51261489

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ