Далайн захиргаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвтэй хамтран усан замын тээврийн хэрэгслийг 2-оос дээш жил осол, аюулгүй жолоодож, мэргэжлийн зохих дадлага, туршлага хуримтлуулсан этгээдийн ур чадварыг үнэлэх тестийн шалгалтыг 2021 оны усан замын тээврийн хөвөлтийн улирал эхлэхээс өмнө зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг шалгалтад амжилттай дүн үзүүлбэл жолоочийн үнэмлэх олгох ажлыг мөн зохион байгуулах юм.
Үнэлгээнд хамрагдах иргэдэд тавигдах шаардлага:
Үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах иргэн нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
Дээрх шаардлагыг хангасан иргэд хүсэлт, өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанд 2021 оны 06 дугаар сарын 05-ны дотор яаралтай ирүүлнэ үү. Заасан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй бол шалгалтад хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11,
Засгийн газрын XI байрны 6 давхарт 603 тоот өрөө.
Харилцах утас: 70134802, 51261489
[1] Усан замын тээврийн тухай хууль, Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм, Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм болон салбарын бусад дүрэм, журмуудыг уншиж танилцсан байх.