2021.03.16
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас усан замын тээврийн хэрэгсэлд суурилуулах байршил тогтоогч GPS төхөөрөмжийн техник технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн хүчин чадлын судалгаа, шаардлагатай төсөв зардлын тооцоог хийж байгаа болно.
Тээврийн хэрэгслийн байршил тогтоох GPS-ийн тоног төхөөрөмж нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийг техник, технологийн шийдэл болон тоног төхөөрөмжийн жагсаалт, үзүүлэлт, суурилуулалт, ашиглалтын зардлыг тооцсон үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон аж ахуйн нэгж нэмэлт мэдээллийг ажлын цагаар доорх утсаар холбогдож авч болох бөгөөд үнийн саналаа 2021 оны 03 дугаар сарын 24-ний дотор ирүүлнэ үү.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байр, Монгол Улсын Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтэс, 6 давхарт 601 тоот өрөө.
Харилцах утас: 70114802, 51261489, 70134802