Монгол Улсын далайн салбарын мэргэжлээр үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд Далайн захиргаа болон ОХУ-ын Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургууль хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг 2018 онд байгуулсан билээ.
Хамтын ажиллагааны санамж бичгийг амжилттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан далайн салбарын мэргэжлээр Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуульд суралцах боломжтой болсон.
Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургууль нь орчин үеийн сургалтын бааз, тоног төхөөрөмж бүхий далайн салбарын шилдэг их сургуулиудын нэг бөгөөд төгсөгчид нь дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмшин салбартаа тэргүүлэгч боловсон хүчин болж бэлтгэгддэг. Монгол Улсын Далайн захиргаанаас тус сургуульд 2007-2013 онд 3 хүнийг далайн салбарын чиглэлээр мэргэшүүлж сургасан бөгөөд төгсөгчид өдгөө далайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан салбартаа амжилттай ажиллаж байна.
2021-2022 хичээлийн жилд Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуульд дараах мэргэжлүүдээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах боломжтой.
Үүнд:
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах бөгөөд 1-р шатанд сонгон шалгаруулалтад оролцох мэдүүлгээ edu.rs.gov.ru мэдээллийн системд оруулсан горилогчдын баримт бичгийг ОХУ-ын тэргүүлэх их дээд сургуулиудын төлөөлөгч нараас бүрдсэн Шинжээчийн комисс сонгон шалгаруулалтыг явуулах батлагдсан хуваарийн дагуу судалдаг.
Шинжээчийн комисс нь аттестат (диплом) эсвэл сурлагын дүнгийн хуудас зэргийн дундаж оноо, голлох хичээлийн дундаж оноо зэргийг харгалзан шалгаруулалтын үзүүлэлтийг баримтлан Портфолио шалгаруулалтыг явуулна.
2-р шатанд өмнөх шалгаруулалтад тэнцсэн горилогч нь холбогдох бичиг баримтыг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам, Россотрудничество агентлаг руу хүргүүлнэ.
Тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://mng.rs.gov.ru/mn/ хуудаснаас авна уу.