Монгол Улсын Далайн захиргаанаас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
- Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хууль, эрх зүй, тээврийн инженерийн бакалаврын эсхүл магистрын зэрэгтэй;
- Орос, Англи хэл дээр бичгийн орчуулга хийх, баримт бичиг боловсруулах чадвартай;
- Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай;
- Хөдөө, орон нутагт (зуны хөвөлтийн улиралд) томилолтоор ажиллах боломжтой;
- Мэргэжлээрээ 3аас доошгүй жил ажилласан байх;
- Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Далайн тээвэр, логистик хариуцсан мэргэжилтэн
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Олон улсын тээврийн удирдлага, Эдийн засаг, гадаад худалдаа, гадаад харилцааны мэргэжлээр мэргэшсэн магистр түүнээс дээш зэрэгтэй;
- Англи хэлтэй (Хятад, Орос аль нэг) хэл дээр бичгийн орчуулга хийх, баримт бичиг боловсруулах чадвартай;
- Олон улсын тээвэрлэлт, эдийн засаг гадаад худалдааны чиглэлээр судалгаа хийх, техник эдийн засгийг үндэслэл боловсруулах чадвартай;
- Мэргэжлээрээ 3аас доошгүй жил ажилласан байх;
- Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл:
Баримт бичгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.
Баримт бичиг хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхарт 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар
Сонгон шалгаруулалтыг Далайн захиргааны байранд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна.