Монгол Улсын Далайн захиргаанаас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

  1. Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хууль, эрх зүй, тээврийн инженерийн бакалаврын эсхүл магистрын зэрэгтэй;
  • Орос, Англи хэл дээр бичгийн орчуулга хийх, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай;
  • Хөдөө, орон нутагт (зуны хөвөлтийн улиралд) томилолтоор ажиллах боломжтой;
  • Мэргэжлээрээ 3аас доошгүй жил ажилласан байх;
  • Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

 

  1. Далайн тээвэр, логистик хариуцсан мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Олон улсын тээврийн удирдлага, Эдийн засаг, гадаад худалдаа, гадаад харилцааны мэргэжлээр мэргэшсэн магистр түүнээс дээш зэрэгтэй;
  • Англи хэлтэй (Хятад, Орос аль нэг) хэл дээр бичгийн орчуулга хийх, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Олон улсын тээвэрлэлт, эдийн засаг гадаад худалдааны чиглэлээр судалгаа хийх, техник эдийн засгийг үндэслэл боловсруулах чадвартай;
  • Мэргэжлээрээ 3аас доошгүй жил ажилласан байх;
  • Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл:

Баримт бичгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 6 давхарт 612 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар

Сонгон шалгаруулалтыг Далайн захиргааны байранд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна.