Далайн тээвэр нь төмөр зам, авто зам, агаарын тээврээс хамгийн хямд зардлаар овор ихтэй, их хэмжээний ачаа барааг тээвэрлэхэд нэн тохиромжтой байдаг. Дэлхийн бараа бүтээгдэхүүний тээврийн 90 гаруй хувийг зөвхөн далайн тээврээр, хөлөг онгоцоор тээвэрлэдэг байна. Их хэмжээний төрөл бүрийн ачаа болох нефть, үр тариа, нүүрс, байгалийн хий, барилгын материал, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг ачаа барааг тээвэрлэхэд тусгайлан үйлдвэрлэгдсэн хөлөг онгоцоор тээвэрлэдэг ба тухайн ачих гэж буй бараа бүтээгдэхүүний онцлогт тохируулан тоноглогдсон байдаг ба ерөнхийд нь дараах 3 бүлэгт ангилдаг.