Далайн тээврийн үнийн өсөлт, зах зээлд үзүүлэх нөлөөлөл

Далайн тээвэрлэлтэд ашиглагдах үгсийн санд General Rate Increase (GRI) хэмээх нэр томьёо байдаг бөгөөд энэ нь тээвэрлэх үнэ өртгийн өсөлтийг илэрхийлдэг.

Далайн тээврийн үнийн өсөлт нь аливаа бараа, бүтээгдэхүүний үнийн бүрдүүлэлтэд нөлөөлөх замаар эдийн засагт шууд нөлөөлж байдаг. Ялангуяа дэлхий даяар  тархаад байгаа цар тахлын үед энэхүү нэр томьёо улам ихээр ашиглагдах болов. Учир нь тодорхой чиглэлд, тодорхой цаг хугацаанд далайгаар тээвэрлэхийн тулд бусад алдагдал, зардлыг тооцоолон үнэ хөлсийг өмнө ашиглаж байснаар өөрөөр зохицуулах шаардлага урган гарч байгаа юм.

Өөрөөр хэлбэл далайн тээвэрлэлтийг гүйцэтгэж буй Далайн тээврийн компани нь тухайн маршрутаар тээвэрлэх эрэлт, нийлүүлэлтийн шугамыг тооцоолон гаргаснаар тээвэрлэх үнийн өсөлтийг шинэчлэн тогтоодог.

Далайн тээврийн компани нэгэнт тээвэрлэлтийн үнээ нэмсэн тул тээвэр зуучийн байгууллагууд чингэлэг тус бүрд ногдох тээврийн үнээ дагаж нэмэхээс өөр сонголт үлдэхгүй. Ингэснээр тухайн бараа, бүтээгдэхүүний зах зээлд гарах буюу эцсийн хэрэглэгчид очих үнийн бүрдүүлэлтэд эзлэх далайн тээврийн үнэ зохих хэмжээгээр нэмэгдэх ба энэ нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлдөг.

АНУ зэрэг томоохон тэнгисийн гүрнүүд GRI буюу тээвэрлэлтийн үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг авдаг бөгөөд далайн тээврийн аль нэг компани үнээ өсгөх шийд гаргамагц холбогдох төрийн байгууллагад 30 хоногийн өмнө энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байх журам гаргасан байна.

Ингэснээр тухайн компанийн үйлчлүүлэгчид өөрийн үнийн бүрдүүлэлтэд зохих өөрчлөлт оруулах, хамтран ажиллаж буй байгууллагууддаа урьдчилан мэдэгдэх зэргээр бизнесийн хэвийн ажиллагааг хангахад чиглэгдсэн арга хэмжээ авдаг.

Хэрэв энэхүү өсөлт дэлхий даяар хийгдэхээр бол томоохон тээвэр зуучийн холбоодоос эсэргүүцэх явдал гардаг тул хөлөг онгоц эзэмшигчдийн холбоод тээвэр зуучийн холбоодтой гэрээ хэлцэл хийж харилцан тохиролцдог ажээ.

 

Одоогийн нөхцөл байдал

Ковид-19 цар тахалтай холбоотой гарсан GRI буюу далайн тээврийн үнийн өсөлт зах зээлд нилээд маргаан дагуулж байна. Эдгээр маргаан нь Хятад/Зүүн Азийн орнуудаас Хойд Америкийн Зүүн эргийн орнууд рүү тээвэрлэгдэж буй бараг бүх ачаа бараанд хамаарч байгааг Freightos мэдээлжээ.

Түүнчлэн далайн тээврийн үнийн өсөлтөд Бээжин, Вашингтоны хоорондын худалдааны дайн тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бололтой.

Дээрх
зурагт 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарын сүүл хүртэл гарсан GRI буюу Далайн тээврийн үнийн өсөлтийг харуулсан байна.
(Зургийн эх сурвалж:
Freightos)

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ