Монгол Улсын Далайн захиргааны хамт олон энэ оны 7 дугаар сард Хатгал тосгоны нутагт хамаарах Хөвсгөл нуурын эрэг орчмын цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.
Хөвсгөл нуур бол Монгол орны цэнгэг усны гол нөөц болохоос гадна аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм.
Өнөөдөр тус нуурын Хатгал орчмын эрэг орчимд нийт 50 гаруй усан замын тээврийн хэрэгсэл дотоод болон гадаадын аялагч, жуулчдад үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр завь эзэмшигчдийн зарим нь жуулчны бааз, аялал жуулчлалын компаниудад хамаардаг бол дийлэнх нь Хатгал тосгоны иргэдийн эзэмшилд байдаг.
Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл, хяналтын алба нь жил бүр тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд техникийн хяналтын үзлэг тооллого, бүртгэл хийж гэрчилгээжүүлэхээс гадна завьчдын сургалт, давтан сургалтыг зохион байгуулж холбогдох зөвлөгөө, зөвлөмжөөр ханган ажилладаг.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус байгууллагын ажилтнууд Хөвсгөл нуурын эрэг орчмын цэвэрлэгээг анх удаа зохион байгуулж 5 тонн орчим хогийг нуурын эрэг орчмоос зайлуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Зураг 1. Эрэг орчмоос 5 тонн гаруй хог түүж цэвэрлэв.
Зураг 2. Гялгар уут, хуванцар сав нь далайн ус, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг.
Зураг 3. Хөвсгөл нуур бол аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм.